Эмэгтэйчүүд Уго Чавесын хөшөөг буулгав

Хуучирсан мэдээ: 2017.05.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд Уго Чавесын хөшөөг буулгав

Венесуэл улсад өчигдөр (V.6) “Эмэгтэйчүүд хямралын эсрэг” жагсаал зохион байгуулж, социалист засгийн газраа эсэргүүцэн жагслаа. Олон мянган эмэгтэйчүүдийн жагсаал Венесуэлийн том хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагджээ. Нийслэл Каракаст жагсагчид экс ерөнхийлөгч Уго Чавесын хөшөөг буулгасан байна. Жагсаалын үеэр зарим эмэгтэйчүүд чээж нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн бол нэг бүсгүй хуримын даашинзтайгаа оролцжээ.

Венесуэл улсад өргөн хэрэглээний барааны хомсдол үүсч, инфляци өссөнийг дагаад гэмт хэргийн гаралт  нэмэгдсэн байна. Энэ хүнд нөхцөлд Венесуэл улсад гуравдугаар сараас хойш өдөр болгон шахуу том жижиг жагсаал цуглаан болж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн сард цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаас 30 гаруй хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж