Ардчилсан намын наймдугаар их хурлыг нээж намын дарга С.Эрдэнэ үг хэлсний дараа Үндэсний бодлогын хороо(ҮБХ)-ны гишүүдийг батламжилж эхэллээ.
Ардчилсан нам бодлогын нам болон шинэчлэгдэх зорилго тавьж, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ анхан шатнаасаа гишүүдийнхээ саналаар тодруулсан юм.
Нийт 380 гишүүнийг дотоод сонгуулиар тодруулсан бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий есөн гишүүн ҮБХ-нд шууд сонгогдсон юм. Одоо бүх ҮБХ-ны гишүүдийг нэрээр нь дуудаж, батламжилж байна.
Т.НОМИН