Улаантан цагаантан болж тоглодог бяцхан жаалуудын тулааныг онлайн тоглоом болгожээ. "Бэсрэг дайн" нэртэй уг тоглоомын гол баатар нь Оросын Ерөнхий сайд Владимир Путин. Тоглоомд оролцогч Путинтэй хамтдаа дайтах бөгөөд дайснаа дарах өвөрмөц тактик, тулааны том стратегийг турших янз бүрийн даалгавар биелүүлэх хэрэгтэй болдог. Олон даалгаврынх нь дунд "Баавгайн ичээ"-г эзлэх үүрэг ч бий. Иргэний дайны үеийн цагаан армийн цэргүүдийнхтэй адил дүрэмт хувцсаар нь дайснаа ялгах уг тоглоомыг зохиогчид нь залуусын улс төрийн идэвхийг дээшлүүлэхэд тус болно хэмээн рекламдаж буй аж. Шинэ тоглоом залуусын анхаарлыг тун ч ихээр татаж Путинтэй хамт тулалдахаар өдөрт 40 мянган хэрэглэгч сүлжээнд орж байгаа гэнэ.