Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Арго, Бат-Отгон, Үзмэрч Дашцэрэн нарт итгэх үү Эйнштэйн, Галилэй, Ньютон нарт итгэх үү?

манай блогчид Бат-Отгоноор амьсгалцгааж байх шиг байна аа. Би өчигдөрийн ярилцлаганд нь суугаагүй ч гэсэн түүний ярьж байхыг зурагтаар харж байсан. Физикч, Доктор хүн гэхээр нь шинжлэх ухаанч юм ярих байх гэтэл бүр тэс өмнөө, далд ертөнц, сүнс сүүдэр, мухар сүсэг болоо явчихаар нь ёстой нөгөө хошного хүртэл улайж байгаа юм чинь.

Гэхдээ бид Бат-Отгоноос биш өөрсдөөсөө буруугаа хайх ётой юм шиг санагдсан. Тиймэрхүү галзуу юм ярьдаг хүмүүст итгэж, бишрээд сүйд болдог улс нь бидний дийлэнх олонхи болчихоод байна шүү дээ. Тэр зөн билгийн тулаан байна. үзэхээр бүр хошин шог үзсэнээс дутахааргүй инээж, хөхөрч авдаг шүү. Гэхдээ монголчууд яагаад ийм байгаа талаар бодлоо бичье

Өнгөрсөн зуунд манай дэлхий социалист, капиталист гэсэн хоёр лагерт хуваагдаж хоорондоо алалцаж байхад комунист гэсэн гаж тогтолцоог бидэн дээр туршиж байсан нь үнэн. Тогтолцоо нь ерөнхийдөө үл гүйцэлдэх шинжтэй, гажиг байсан боловч хүмүүсийг мунхруулж, тархийг нь угаах аргаар комунист тогтолцоогоо энэ ертөнцийн хамгийн сайхан систем гэж ойлгуулдаг байлаа. үүнд нь итгэж дагадаг хүмүүс нь ихэвчлэн боловсролгүй анги давхарага болох ажилчин, тариачин, малчинг хамрах пролетариуд. Тийм ч болохоор тэднийгээ ихэд сайшаан магтан дуулна.

Харин нийгмийн ухаалаг, боловсролтой хэсэг болох сэхээтнүүдээ элдэвээр хавчиж, алж хядаж, хэлмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл тэд л комунизм гэдэг чинь гажиг, солиорол гэдгийг ухаардаг байсан юм. Комунист удирдагчдын гол зэвсэг бол мэдээлэл. Ард иргэдийнхээ тархийг цензурдсан, бодит байдлаас хол зөрсөн, Их удирдагчдаа магтан дуулсан тийм л мэдээллээр угааж нэг ёсны манкурт боол болгодог байлаа.

Энэ бүх гажуудлыг нь сохороор дагаагүй, итгээгүй, эсэргүүцсэн хэн ч болов хувьсгалын эсэргүү, хөрөнгөтний тагнуул болдог байлаа. Хүмүүс юунд итгэж болох, юунд итгэж болохгүйгээ эрх баригчдаар шийдүүлдэг байсан тийм харанхуй, эрх чөлөөгүй нийгэмд бид 70 жил чанагдсаны эцэст Польшийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнөөр эхэлсэн ардчилалын салхи энхрий хайрт Лениний бий болгосон эмгэнэлт жүжгийг дуусгавар болгосноор ямар ч цензургүй, шүүлтүүргүй мэдээллийн дунд бид бүгд явж орчихлоо.

Зөвхөн комунист улсуудтайгаа л харьцах эрхтэй, бүх хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хяналтан дор байдаг, урлаг, утга зохиолд нь үзэл суртал нэвт шингээстэй тийм нийгэмд амьдарч байсан бидний өмнө гэнэт дэлхий бүх мэдээлэлтэйгээ, хүмүүстэйгээ, нууцуудтайгаа дэлгэгдэхэд хөөрхий бид юунд итгэж болох, юунд итгэж үл болох, аль нь галзуу, аль нь тэнгэрлэг болохыг ялгах туршлага, мэдлэг байсангүй.

Тэгэнгүүт Монголд алтан цөгц, ромбо гариг нтр гэсэн инээдмийн жүжгийн баатрууд од болж эхэллээ. Хүмүүс нь итгэхээс гадна бүр албаны хүмүүс нь ч итгэнэ. Хорьдугаар зууны бүгд найрамдах улсын ерөнхийлөгч хүн хажуудаа албан ёсны үзмэрчтэй байсан юм шүү дээ. Зарим "хувилгаан" уудад нь хэлээ зүсэж тэнэгтсэнийх нь төлөө, харь гаригтай холбоо барьчлаа гэж бодсон юм уу бүү мэд бүр байр бэлэглэж байсан байгаам. Ямар байгууллагаас гээч ? Шинжлэх ухааны академаас нь. Соёлт хүн төрөлхтөнд битгий хэлээрэй. Элэг доог болно шүү.

Манай хойд хөрш бас адилхан сэтгэцийн өвчнөөр өвчилж байсаныг би зурагтаар нь харж л байсан. Хий үзэгдэл нтр гэж байдаг гэж бүр батлаад байх шиг байсан.

Харин одоо бид овоо соёлжиж иргэншиж байх шиг байна. Ромбо гаригийнхантай хүн холбоо бариагүй, алтан цөгц гэж байхгүй гэдгийг захын хүн хүлээн зөвшөөрөөд, шоолж инээж байна.

Гэхдээ бүрэн илааршиж амжаагүй бололтой. Монгол Орос гэх мэт ПостКомунист улсуудад солиорол байсаар л байна. Жишээ нь тэр зөн билгийн тулаан. Хүмүүс их үзээд олон Үзэгчтэй болоол ТВ ээр гараад байгаашд. Тэрэнд нь итгээд хошуураад байгаа нөхөд бас байна. Америкд ийм шоу байдаг болов уу. байсан ч нээх үзэгчгүй тэгэсгээд л байдаг байхдаа.

Цаг хугацаа л хэрэгтэй байх шиг байна даа…

http://erkardo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж