Дэлхийн эдийн засгаар сонин юу байна?

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгаар сонин юу байна?

Дөрөвдүгээр сарын сүүл тавдугаар сарын эхэн гэхэд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ маш хүчтэй хэлбэлзэж байна. Түүхий эдийн бирж дээр газрын тосны үнэ 2016 оны арваннэгдүгээр сарын 29-нд байсан хамгийн доод түвшин хүртлээ унажээ. Лондогийн биржийн дуудлага худалдаагаар Brent сортын газрын тосны нэг баррелийн үнэ 47 ам.доллар хүртлээ буурав.

Газрын тосны үнэ ингэтлээ буурч байгаад энэ салбарын худалдаачдын бухимдлын төрүүлж байна. Энэ нь ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо багасгах шийдвэр гаргах хүлээлттэй холбоотой гэнэ. Мөн АНУ дахь эрчим хүчний түүхий эдийн нөөцийг бууруулсантай холбоотой ажээ.

АНУ-ын эрчим хүчний яамны албан ёсны мэдээгээр газрын тосны нөөц тус улсад дөрөв дэхь долоо хоногтоо буурчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 24-30 хооронд тус улсын газрын тосны нөөц 930 мянган баррель болтлоо буурсан тухай Bloomberg мэдээлж байна.

Гэхдээ түүхий эдийн зах зээл дээр газрын тосны үнийн энэ хүчтэй хэлбэлзэл нь хор болохгүй гэж дүгнэж байна. ОХУ-ын БКС компанийн ахлах судлаач RT телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бол жилийн макро үзүүлэлт биш. Богино хугацааны хэлбэлзэл тул эдийн засагт их хор учруулахгүй. Түүхий эдийн зах зээлийн хэлбэлзэл бодит сектор дээр хүчтэй нөлөөлөхгүй. Учир нь том компаниуд эрсдэлээс хамгаалагдсан байдаг” гэв.

Газрын тосны зах зээл доройтож байна. Саудын Арабын санхүүгийн мэдээнээс харахад тус улс гурав дахь сардаа газрын тосны бүх сортын үнийг бууруулан Азийн хэрэглэгч нартаа худалдааж байна гэж Reuters мэдээлэв.

Газрын тосны хамгийн алдартай сорт Arab Light-ийн үнийг өнгөрсөн гуравдугаар сартай харьцуулахад 1.15 ам.доллараар буурчээ ( энэ нь сүүлийн арван сарын доод үнэ юм).

Энэ сарын 25-нд ОПЕК-ийн орнуудын ээлжит хурал болно. Энэ үеэр газрын тосны зах зээл цаашид хэрхэх вэ гэдэг асуултын хариулт маш тодорхой болох юм.

Үндсэн хүү

Өнөөдөр хөрөнгө оруулагчид Европ, АНУ болон ОХУ-ын санхүүгийн мэдээнд анхаарлаа хандуулж байна. Учир нь тэдгээр улсын төв банкны удирдлагууд ээлж дараалан хоорондоо уулзаж байгаа ажээ.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк зээлийн үндсэн хүүг 0,75-2 хувьд хадгалахаар болов. Тус банкны удирдагч Жанет Йеллен долларын ханшийг бэхжүүлэхийг түр хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь тэрбээр АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрээгүй байгаа гэдгийг онцлов.

Харин Европын төв банк хүүндээ өөрчлөлт оруулсангүй. Тэд тэг хувийн хүүгээ хадгалан үлдэхээр болжээ. Учир нь тэд Францын шинэ ерөнхийлөгч энэ чиглэлд ямар бодлого баримтлахаас хамаарч дээрх шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийднэ гэсэн хүлээлттэй байгаа юм.

Тэгвэл ОХУ-ын Төв Банк хүүгээ буулгаж, жилийн хүүгээ 9.25 болгон бууруулжээ.

Зээлийг шийдвэрлэнэ

Дэлхийн эдийн засагт хамгийн их сонирхол татсан үйл явдал бол ОУВС болон ЕХ өр болон санхүүгийн тусламж үзүүлэх асуудалт тохиролцсон тухай Грекийн засгийн газрын мэдээ байв. Алексис Цидрасын Засгийн газар эдийн засгийн хямралаа даван туулахын тулд нийгэм, татвар, эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж байна. Тэд ирэх долдугаар сард долоон тэрбум еврогийн өрөө дарна.

Ажиглагчдын тэмдэглэж буйгаар өрөнд дарагдсан Грекийн эдийн засагт эцэс сүүлдээ 2018 онд тус улсыг Европын холбооноос гаргахад хүргэнэ гэв.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж