Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн билээ.
Тэгвэл Гамшиг судлалын магистрын гурав дахь төгсөгчид энэ сарын 05-ны өдөр дипломоо гардан авлаа.
Энэ удаа 27 албан хаагч магистрын зэргээ амжилттай хамгаалсан байна.
Нийт магиструуддаа Онцгой байдлын удирдлагууд болоод нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: ОБЕГ