Хэдхэн өдрийн өмнө Майли Сайрус Billboard сэтгүүлд илэн далангуй ярилцлага өгч, мансууруулах бодисонд донтож байсан тухайгаа нуулгүй ярьжээ. "Хэдэн жил хэрэглэснээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо бол би түүнээс бүрмөсөн холдсон. Дээр нь гурван долоо хоногийн турш архи огт амсаагүй" хэмээн 24 настай дуучин бүсгүй ярьсан байв.
Түүний ярьснаар муу зуршлаас салахад нь Лиам Хемсворт гол нөлөө үзүүлсэн бололтой. Хайртай, хүндээ талархсан сэтгэлээ Майли дуугаар илэрхийлэхийг хүсч байгаа бөгөөд түүний шинэ дууны танилцуулга энэ сарын 11-нд болох ажээ. "Би хэзээ ч ийм дуу бичиж байгаагүй. Лиамын төлөө би өөрчлөгдөх болно. “Малибу” дуу бол миний бүхий л сэтгэл шингэсэн, ер бусын зохиомж" гэж дуучин бүсгүй ярьжээ.
Хосууд 2013 онд салж, гурван жилийн дараа эргэн нийлсэн юм. Одоо тэд Малибу дахь Хемсвортын байранд амьдарч байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР