Биднийг яг хогийн сав болгох гээд байна уу, эсвэл

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Биднийг яг хогийн сав болгох гээд байна уу, эсвэл

Дахиад атом, цөмийн талаар донгосох болох нь. Гэхдээ яая гэхэв.

Эхлээд "Япон, АНУ нь байна уу, ер нь диваажингаас, бурханы галаа түлж
байгаад авчирсан ч бай хамаагүй цацраг идэвхит хаягдалыг Монголын нутагт
булахыг би эсэргүүцэж байна." гэдгээ хэлье. Тэгэхгүй бол намайг яг
тэдний тагнуул байна гэж хэлэхэд бэлэн улс дүүрэн байна цаагуур чинь.

Тэгээд дараа нь нөгөө талаас хальт хардъя. Монголд цөмийн хаягдал булах
тухай асуудал Удамаа хүүгээр хийдэг шиг улс төр байвал яах уу? Цацраг
идэвхит хаягдалаа танайд булах нь байна гэдэг яриаг цааш нь жоохон
дэлгэрүүлэхэд л бидний олонх нь цөмийн эрчим хүчийг эсэргүүчид болж
байна. Болдсайхан эмчийн хэлдэгээр аргалын галтайгаа үлдэх нь хэний эрх
ашиг юм бэ? Батлагдаж нотлогдоогүй хэвлэлийн мэдээгээр л бидний тархийг
угаагаад байгаа юм биш биз.

Бид хардах эрхтэй юм чинь манайд хаях гэж байна гэж нэг хардана, айлгаж
байгаад авдартаа хийх гэж байна гээд бас хардаж болно биз дээ.

http://ganbat.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж