Өвлийн спортын төрлүүд өндөрлөж байгаа энэ үед шайбтай хоккейн фанатуудын хувьд уйдахгүй завгүй үе ирлээ. Учир нь элит зэрэглэлд багтдаг шайбтай хоккей дэлхийн аваргын тэмцээн өнгөрөгч долоо хоногт Франц, Германд эхэлсэн. Өнөө цагийн дэлхийн хүчирхэг 16 баг өрсөлдөж байгаа энэхүү тэмцээний фанатууд ч хэдийн бэлтгэлдээ орж, багаа дэмжихэд бэлэн болжээ. Зуны улирал эхэлж, өвлийн спорт өндөрлөсөн ч мөсөн талбайд жинхэнэ тулаан эхэллээ. Арваад хоногийн турш Франц, Германд хоккейн үнэнч фанатууд цугларах нээ.
Ч.БОЛ