Жуулчдад зориулсан сансрын хөлгийг анх удаа туршлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Жуулчдад зориулсан сансрын хөлгийг анх удаа туршлаа

Virgin Galactic компани жуулчны гэгдэх SpaceShipTwo Unity нэртэй сансрын хөлгийг агаарт амжилттай туршжээ. Компанийн сайтад мэдээлснээр туршилтын явцад аппаратын сүүл хэсгийн төхөөрөмжийн өргөлтийг голлон туршсан байна. Энэ нь хөлгийг газардуулахад  чухал үүрэгтэй юм.

Virgin Galactic компани нь тэрбумтан  Ричард Брэнсоны эзэмшилд байдаг бөгөөд анх удаа жуулчдад зориулсан SpaceShipTwo Unity хэмээх энэхүү хөлгийг бүтээж, өнгөрсөн оны хоёрдугаар сард танилцуулсан юм.

Тус компани 2020 он гэхэд анхны нислэгээ хийж, жуулчдыг 90 орчим км-ын өндөрт буюу орбитын гэх тойрогт нисгэх юм. Тэд нэг удаагийн нислэгийн үнийг дунджаар 200–250 мянган  доллар байхаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж