“Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд МХЕГ, НМХГ, УБЦТС ТӨХК, ЭХЦХ хамтран Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар дунд сургууль дээр эрчим хүчний алдагдал багатай тоног төхөөрөмж суурилуулж эхэллээ. Тус сургууль нь 1979 онд ашиглалтад орсноос хойш дэд бүтцийн тоног төхөөрөмжид урсгал засвар хийгдээгүйн улмаас техникийн аюулгүй байдал хангалтгүй байсан юм. Иймд болзошгүй эрсдэл, техникийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авлаа.
Түүнчлэн сурагчдад эрчим хүчний хэмнэлтийн талаар сургалт зохион байгуулж тус сургуулийн багш нарыг сургагч багшаар бэлтгэсэн байна.
Аяны хүрээнд газын тоног төхөөрөмжийг Дашваанжил ХХК-тай хамтран стандартын дагуу суурилуулах ажлыг мөн зохион байгууллаа.
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ