Монгол төрийн үнэлэмж үлэмж дор орж, дуртай нэг нь төрлүүгээ нулимдаг болсон энэ цаг үед ийм чуулган хийж, төрийн албыг мэргэшүүлэх, хүчтэй чадварлаг , хамгийн гол нь шударга хариуцлагатай болгох арга замын талаар ярилцаж буй нь зөв зүйтэй юм. Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны шинэтгэлийг удирдах хороо хамтран зохион байгуулсан уг чуулганд тавигдсан илтгэл болон төлөөлөгчдийн санал бодол, мөн уг чуулганы үеэр тараасан “Монгол Улсын төрийн албан хаагчдын эрмэлзэх Есөн зүйл” зэрэг баримтуудаас харахад төрийн албыг шударга хариуцлагатай болгохын тулд хяналт шалгалтыг чангатгах, албан хаагчдын мэдлэг боловсрол, хуулийг сахин дээдлэх, ёс суртхууны шаардлагуудыг өндөрсгөх, зарим дүрэм, хууль заалтуудад урсгал засвар хийх зэрэг нэлээд хэдэн арга зам, гарц хайж байгаа бололтой.
Энэ талаар өөрийн саналаа хэлэхэд Төрийн албаны шинэтгэлийг Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хослуулах нь илүү үр өгөөжтэй болгох болно гэж бодож байна.
Тухайлбал, төрийн аль нэгэн яам, байгууллагад ажиллаж буй хэн нэгэн төрийн албан хаагч мэргэжлийн ур чадвараараа, туршлагаараа, үр ашигтай санал санаачилга дэвшүүлснээрээ бодит үнийн дүнгээрээ 20 сая төгрөгийн хэмнэлт хийсэн, эсвэл 20 сая төгрөгийн хохирол гарах эрсдлээс хамгаалсан, 20 сая төгрөгийн орлого оруулсан бол тухайн байгууллагын удирдлага нь тэр гавьяатад 1/10 хувь буюу 2 сая төгрөгийн урамшуулал олгочих боломж манай төрийн байгууллагын санхүүжилтийн системд бүрэн хаалттай байдаг. Дарга нь тэр гавьяатнаа сарын цалингаар шагнана, оны аварга болгоно, их сайндаа төрийн одон медальд л тодорхойлно. Төрийн албан хаагчын сарын цалин хэд билээ? 20 саяын хэмнэлт хийчихээд 400 000-ын урамшил авах нь шударга санагдах уу? Одон медаль аваад угаах гэж “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг ч юм болдог. Хэрвээ төсвийн удирдагч дур мэдээд ГАВЬЯАТ-аа 2 сая төгрөгөөр шагначихвал Авилгатай тэмцэх газарт дуудагдаж, Ганц худаг руу залрах байлгүй. Дөрвөн ширхэг дундаж албан хаагчийг ажлаас халаад оронд нь нэг чадварлаг, санаачилгатай залууг авч, өнөөх халагдсан дөрвийн цалингийн 2/3-ыг өгч, төсвөө ч хэмнээд, үр ашгаа ч нэмэгдүүлэх боломж байхгүй.
Ийм тогтолцоон дотор төрийн албан хаагч хувь хүнээс ямар нэгэн идэвхтэй санал санаачилга гаргахыг лоозонгоор уриалаад, хуулиар айлгаад, ёсзүйгээр хавчаад нэмэргүй юм.
Гэтэл хувийн байгууллагуудад энэ нь нээлттэй. 150 сая долларын хохирол гарах нөхцөл байдлыг урьдчилан харж, сэрэмжилж чадсан инженертээ бид сард 15 000 долларын цалин өгч байгаа гэж хувийн компанийн эзэн ярилцлага өгсөн байна. Зөв шүү дээ. Сард 15 000 долларын цалин авч буй хүн яагаад ч өдрийг зүгээр аар саархан зүйлээр оролцож өнгөрөөхгүй, нүглийн нүдийг гурилаар хуурахгүй. Сарын 1000-3000 долларын цалин авч буй чадварлаг залуус олон бий. Тэд ихэнхдээ хувийн секторт ажиллаж байна. Чадварлаг залуусыг орон байр, унаа, сурах нөхцөл зэргээр хангах талаараа орчин үеийн томоохон компаниуд төрийн салбараас хол тасарч ирлээ.
300-600 мянган төгрөгөөр амьдралаа хүргэж ядаж буй төрийн албан хаагчид хувийн секторынхны адил урамшууллын уян хатан, идэвхтэй хөшүүрэг байхгүйгээр 20 саяын санал санаачилга, идэвх чармайлт, ур дүй гаргах нь юу л бол. Шашны хэнээтэн л биш бол шүү дээ. Үүний үр дүнд төрийн алба өдөр өнгөрөөж, цалин авдаг дундчуул, бэртэгчингүүдийн үүр уурхай болж байгаа юм. Үүнийг Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхмийн багш, доктор Н.Болд, докторанд Д.Байгал нарын хийсэн “Төрийн албаны шинэтгэлийн үйл явцад төрийн албан хаагчийн оролцоо” судалгааны материал бүрнээ нотолж байна. Эндээс сүүлийн 10 жилд төрийн захиргааны мэргэшсэн алба төлөвшиж буй байдалд хийсэн судалгааны дүнг харж болно. Уг судалгаагаар бол 10 жилийн өмнө төрийн албан хаагчдын үнэлэх үнэлэмжийн ДУНД гэсэн үнэлгээ нь 36.4 хувьтай байсан бол өнөөдөр 69.6 хувь болж төрийн албаны дундчуулын тоо бараг хоёр дахин өссөн байхад 10 жилийн өмнө 29.5 хувьтай байсан САЙН үнэлгээ өнөөдөр 15.2 дахин буурсан үзүүлэлт харагдаж байна.
Ийнхүү төрийн албанд дундчуул дийлэнх олонхи болж, 20, 100 саяын үнэлгээтэй чадварлаг мэргэжилтнүүд нь хувийн сектор луу шилжиж байна. Төрийн албанд цөөн тооны чадварлаг залуус байдаг ч тэд зөвхөн улс төрийн карьер хөөх гэдэг утгаараа л тэсэж, зүтгэж буйгаас төрийн албаны нэр хүндэд, үйлчилгээнд, урамшуулалд уягдаж буй байдал ажиглагддаггүй. Өөрөөр хэлбэл чадварлаг залуус зөвхөн улс төрийн карьераас өөрөөр төрийн албыг харах боломжгүй байна. Энэ нь тийм ч зөв хандлага биш юм.
Дундчуул дүүрсэн газраас дундаж л үйлчилгээ, дундаж сэтгэлгээ, дундаж үр дүн гарах нь тодорхой. Энэ дундчуулаас л чухам нийгмийн хатиг болсон авилга эх ундаргаа авч байгаа. Өдөр өнгөрөөж суугаа хүн яаж ийгээд хэдэн төгрөг илүү тоншихийг л бодно, хүн суртал гаргана. Түүнээс биш авьяас чадвартаа эрдсэн, ирээдүйдээ итгэсэн залуу хүн хэзээ ч 10 саяын хахууль авахгүй, түүнийг доромжлол гэж үзэх дотоод итгэл үнэмшил, ирээдүйн зорилго тэдэнд бий.
Сүүлийн жилүүдэд төрийн албаны шалгалтад оролцогчдын тоо үлэмж өссөнийг төрийн албаны нэр хүнд өсч буй нэг үзүүлэлт хэмээн хэлэлцэх нь мэр сэр дуулдаж байгаа. Энэ бол гэнэн төөрөгдөл. Төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо эрс өсөж буй нь төрийн алба хаах нь тэр хүний авьяас чадвар, итгэл үнэмшлийг сорьдог талбар биш, харин хялбар амраар аж төрөх арга зам болсонтой шууд холбоотой. Сая болсон чуулганы үеэр тараасан Төрийн албан хаагчдын эрмэлзэх ёсөн зүйлийг анхааралтай харахад уг нь зөв зүйтэй санаанууд байвч, эдгээр нь зөвхөн уриа, лоозон, ёс суртхууны шахалтаар хэрэгждэг зүйлс биш. Социалист маягын ёс суртхууны дарамтад уярч автдаг хүн цөөхөн болсон цаг үе шүү дээ. Тэнд урамшуулал, санхүүгийн хүчтэй механизм үйлчилж байж л сая санаачилга, үр дүнтэй бүтээлч ажиллагаа, ур чадварын хөгжлийг хүлээх боломжтой. Нийт ард түмний горьдож хүлээдэг Төрийн албаны шударга, ил тод байдал хангагдана. Дахин хэлэхэд Төрийн албаны шинэтгэл нь Төрийн захиргаа, удирдлага санхүүжилтийн шинэтгэлтэй хосолж байж үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
наÑан 2011-08-06 202.179.8.90
за
наÑан 2011-08-06 202.179.8.90
би Ó©Ó©ÑÓ©Ó© ÑÓ©Ñийн албан Ñ Ð°Ð°Ð³Ñ, Ð¼Ð°Ñ Ò¯Ð½Ñн амÑдÑалд байгаа үнÑнийг биÑжÑÑ. гÑÐ²Ñ ÑÓ©Ñд Ó©Ó©Ñийн Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ð¶Ð¸Ð» ÑөлөвÑил, иÑгÑл үнÑмÑлÑÑÑ Ð·Ò¯ÑгÑж бÑй зөв Ñ Ð°Ð½Ð´Ð»Ð°Ð³Ð°Ñай олон Ð°Ñ Ð¼Ð°Ð´ ажилÑан байдаг Ñм ÑÒ¯Ò¯. ÐалÑÑ Ñ Ò¯Ð½ гÑж ÑодоÑгоÑон Ð½Ñ ÑÑÐ¸Ñ Ð´ÑÑагдалÑай Ð±Ð°Ð¹Ñ , манай ÑлÑад л 40,50 наÑÑай Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹Ð³ Ñ Ó©Ð³Ñин гÑж ÑооÑож Ó©Ó©ÑÓ©Ó© 40, 50 Ñай даÑга Ñ Ó©Ó©ÑÐ¸Ð¹Ð½Ñ Ó©Ó© наÑÑг маÑÑаад ийм Ñ Ð°Ð½Ð´Ð»Ð°Ð³Ð° гаÑгадаг Ñал ажиглагддаг. ÐÑÑад оÑонд Ñ Ñд Ñ Ò¯ÑÑ Ð±Ð°Ð¹Ð¶ ÑÓ©Ñийн өндөÑÐ»Ó©Ð³Ñ Ñ Ò¯ÑдÑг Ð±Ð¸Ð»Ñ Ð´ÑÑ. манай одоогийн ойлголÑÐ¾Ð¾Ñ Ð±Ð¾Ð» 60,70 наÑÑангÑÑд бол Ð°Ð»Ñ ÑÑÑ Ð½Ó©Ð³Ó©Ó© еÑÑөнÑөд оÑÐ¸Ñ ÑÑÑой Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð» да. дÑнд наÑнÑÑ Ð°Ð½Ð´ ÑÑÑ
lol 2011-08-06 202.55.182.82
toriin alba huniig byalduuch arhind durtai hudlaa yaridag avilga avj surgadgiin bnaa
zochin 2011-08-06 202.55.186.20
unen unen turiin alband oligtoi ajillaj idevhi sanaachlag gargahaar hurgan darga nar ni uursduu gargacan yum shig tailagnadag unen shudargaar ajillachihay geheer hyhaj havchaad laitai sh dee ugaasaa ene bol yg unen zuil bi turiin alband olon jil ajillaj baisan uchraas sain medne darga nartaa doligonoj urduur hoiguur ni guij tednii huuli bus yumiig hiij ugdug humus bol deeshee garaad l yvdgiim daa
õºäººíèé 2011-08-06 49.0.147.161
õºäººíèé ïèçäóíóóä ñàéí ñàíàæ ÿâààðàé ÓÁ àðä÷èëàë áèø
çî÷èí 2011-08-06 182.160.48.29
Ýöñèéí ýöýñò ýíý á¿õýíä ñîíãîã÷ òà áèä íàð áóðóóòàé Òà áèä ººðñ人 ë ÌÀÍÀÍ-ä ÿìàð ÷ õàðèóöëàãàã¿é àæèëëàæ çºâõºí õóëãàéëàí èäýõ áîëîìæ îëãîñîí áèø ¿¿Òýä òºðèéí ýðãýëò õèéæ òºðèéí ýðõ áóëààñàí òîõèîëäîë îäîîãîîð áîëîîã¿é Òà áèä ë ñîíãîñîíÀéìààð áàéãàà áèç
Зочин 2011-08-06 202.126.91.60
ТӨРИЙН АЛБА ХАХУУЛ АВЧ ИДДЭГ ГАЗАР БОЛСОН
ТӨР ЛУЙВАРЧАДААР ЛУЙВАРЧАДЫН УЯАНИЙ НОХДООР ДҮҮРСЭН
zandalchin 2011-08-06 202.55.191.37
er ni barag yg olood helchihsen bgaa yum bishuu sanal niilj bna unen shdee bi bas neg toriin alban haagh l daa unen laitai shdee tend ajillah za tgd tsag zaw gj garahgui heden hurgan darga nar ni teg inge geed tenegtej ogno er ni tgeed awilga ene teriig chini hurgan darga ner l awdag shdee yahw manuus ni tsalinga hasuulahgui tuld bombognood l bj bhaas ajlaas garuul budaa bankind bairnii zeeltei kkk er ni neg iimerhuu dee gehdee bi zeelee tolchuul garnaa pdaa
Зочин 2011-08-06 182.160.3.164
угаасаа л тийм шдэ гайхах юм байхгүй
Зочин 2011-08-06 182.160.1.68
araildenduubichjeebolimooryumajilladaghumuusbasbgashuuuuriinhuuhureendlsetgelyumdaahuurhiisetguulch
www.terguun.net 2011-08-06 203.169.52.60
Сүүлийн vеийн шинээр нээлтээ хийж байгаа кинонуудыг эндээс та цаг алдалгvй үзэх боломжтой боллоо
Зочин 2011-08-06 202.70.41.146
Төийн албыг одоохондоо хөөрхий муу социализмын үед төрөө улсаа гэж ажиллаад сурчихсан 50-аад насныхан угаасаа шударга биш зүйл хийж сураагүй юм болохоороо л залгуулж байна даа Төрийн байгууллагын одоогийн дарга нар шахаанд орж ирсэн хүмүүстээ үг хэлж чаддаггүйгээс хийдэг хэдэн хөгшин ажилтандаа бүх ачааллыг үүрүүлдэг Нөгөө шахааны хэд нь төрийн албаны нэр хүндийг унагаж ажлын цагаар хувийн ажлаа амжуулсан шиг байдаг нь бүх яам тамгад байдаг үзэгдэл Бас болоогүй гадаадад тэд л явдаг Мөн төрийн одон медаль бүр хөгөө чирсэн шүү дээ Үүнийг ерөнхийлөгчийн Тамгын газар руу хүнээр яриулж байж авдаг нь бүр тогтсон үзэгдэл Монголын төр ялзарсан Үүнийг Монгол ардын нам Монголын ардчилсан нам 2 нийлж хийсэн Өнгөрсөн 20 жил төр яаж ажилласныг л хараад үз Ядуурал нэмэгдсэн үү нэмэгдсэн хэл хахууль өссөн үү өссөн хариуцлага байхгүй болсон уу байхгүй болсон сонгуулийн луйвар хийдэг үү хийдэг гэдгээ 2 уулаа зөвшөөрсөн өмч хувьчлал Монголыг сүйрүүлсэн үү сүйрүүлсэн Тэр байтугай ерөнхийлөгч Элбэгдорж а