Шилэгдмэл шүүгч Э.Мөнхбилэг Универсиадад уригдав

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Шилэгдмэл шүүгч Э.Мөнхбилэг Универсиадад уригдав

Монголын ширээний теннисний шилэгдмэл шүүгч Э.Мөнхбилэг Тайваны Тайпэй хотод болох Дэлхийн оюутны 29 дүгээр Универсиадад уригджээ. Тэрбээр тус наадмын ширээний теннисний тэмцээнийг шүүн явуулах шүүгчдийн тоонд багтсан байна. Э.Мөнхбилэгээс гадна Аргентин, Канад, Польш, Серб, БНХАУ, БНСУ, Тайланд, Энэтхэг улсын шүүгчид багтжээ. Түүний хувьд 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон наадмаас хойш ийнхүү гурав дахь улиран Универсиадын шүүгчээр ажиллахаар болж байна.

Э.Мөнхбилэг ДАШТ-д хоёр, Универсиадад гурав, залуучуудын олимпод хоёр, олимпийн эрх олгох тэмцээнд нэг, Олон улсын ширээний теннисний холбооны дэлхийн цуврал тэмцээнд 10 гаруй удаа шүүгчээр оролцжээ. Түүнчлэн Риогийн олимпод Монголын багийн туслахаар ажилласан юм.

Тайваны Тайпэй хотноо ирэх наймдугаар сарын 11-д нээлтээ хийх 29 дэх удаагийн Универсиад наадам 11 хоногийн турш үргэлжилнэ. Харин ширээний теннисний тэмцээн наймдугаар сарын 22-29-ний өдрүүдэд болох юм.

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ШИЛЭГДМЭЛ ШҮҮГЧ Э.МӨНХБИЛЭГИЙН АМЖИЛТУУД:

  • 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч
  • 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч
  • 2008-2015 оны хооронд 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгч
  • 2015 онд Туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ний ерөнхий менежер
  • 2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн наадамд сайн дурын ажилтнаар сонгогдож, Монголын багийн туслахаар ажилласан.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж