Тусгаар тогтнолын ордны гадна жагсч байна

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнолын ордны гадна жагсч байна

МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны гадна өнөөдөр /201705.08/ эсэргүүцлийн жагсаал болж байна. Энэхүү жагсаалд ойролцоогоор 300 орчим иргэн оролцохыг зохион байгуулагчид хэлж байв.

Жагсаал хийх болсон шалтгаанаа “Н.Энхбаярын ялын хугацаа дуусаагүй байна гэж үзэн 2016 оны Улсын их хурлын сонгуульд оролцуулаагүй. Өнөөдөр мөн адил шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад ялтай байна гэсэн шийдвэрийг гаргаж эхэлсэн учраас энэхүү улс төржсөн үйлдлийг зогсоох үүднээс хийж байна” гэж тайлбарлалаа. Өнөөдрийн эсэргүүцлийн жагсаалд МАХН-ын гишүүд, жирийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаад байгаа талаар жагсаалыг зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлсэн юм.

Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс Бүх ард түмний их хуралдайгаас гаргасан иргэдийн санал, шаардлагыг хүргүүлээд байгаа ажээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж