Харин Гологдлын Шок бол арай өөр.
Хүн гэж амьтан орчлонгийн хамгийн дээд төвшний, хамгийн төвөгтэй харьцангуй чөлөөт нэгдэл юм. Гэтэл энэ амьтан өөрийн тэр байдлыг ойлгож үл чадан, алсад байх эгэл, жирийн бүтэцтэй одыг гайхан дурандаж "Алсад харагдах өнгөт од оо" гэх мэтчилэн Гологдлын Шоконд орох юм.
Хүмүүс байнга л өөрсдийгөө голж, гологдлын шоконд ордог. Манай ангийн Б онц сурдаг – учир нь тэр – баян айлд төрсөн, аав нь багш учраас, угаасаа ухаантай юм чинь, төрөлхийн азтай, Улаанбаатарынх, найзууд нь лаг, хумхын ордных, солгой учраас – үгүй ер нь хүмүүс юу ч гэж зохиож хэлж мэднэ. Ингэж гологдлын шоконд орсон үедээ ашигладаг бүтээлч, олон ургальч байдлаа хүмүүст хэрэгтэй зүйл бүтээх, өөрийнхөө амьдралын мөн чанарыг ойлгоход ашигладаг болоосой. Үгүй ядаж загвар зохион бүтээхэд ашиглахад л дорвитой амжилтанд хүрнэ гэж бодож байна.