Сайн дурын ажилтнууд дайнд амиа алдсан 602 цэргийн ул мөрийг олжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Сайн дурын ажилтнууд дайнд амиа алдсан 602 цэргийн ул мөрийг олжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Ленинградад амиа алдсан 602 цэрэг эрсийн араг ясыг сайн дурынхан олжээ. Тэд өнөөдөр орон нутгийн оршуулгын газарт амар амгалан нойрсож байна. 2017.05.06

Дэлхийн хоёрдугаар дайнд оросууд ойролцоогоор 11 сая цэрэг, 20 сая энгийн иргэнээ алдсан байдаг. Мөн зөвлөлтийн дөрвөн сая цэрэг өнөөг хүртэл ол сураггүй алга болсон хүний тоонд тооцогддог.  Ол сураггүй алга болсон цэрэг эрсийн тухай тэдний гэр бүл, ойр дотнынхон хүмүүс юу ч мэддэггүй ажээ. Хэдийгээр ОХУ-ын төр засгаас дайнд амиа алдсан цэрэг эрсийн бие, түүний үлдэгдэл, ул мөрийг олох ажлын хэсэг байгуулсан ч энэ ажил удаашралтай явагддаг байв. Энэ баримтад тулгуурлан сайн дурын хүмүүс ажлын хэсэгт туслах санаачилга гаргаж, цэрэг эрсийн бие, түүний үлдэгдэл, ул мөрийг хайж эхэлсэн байна.

Сайн дурын ажилтнууд дайнд амиа алдсан цэрэг эрсийн араг ясыг Нева мөрний эргээс олжээ

Сайн дурын ажилтнууд дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан цэрэг эрсийн ул мөрийг хайж байгаад Ленинград мужийн Нева мөрний эрэг дээрээс 602 цэрэг эрсийн араг ясыг илрүүлжээ. Энэ хэсэгт дайны үеэр 200 мянган цэрэг эрс амиа алдсан гэдэг судалгаа байдаг.

Дайны үеэр амь үрэгдсэн цэрэг эрсийн ул мөрийг хайх ажлын хэсэг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар том амжилтад хүрлээ

Харамсалтай нь, цэрэг эрсийн араг ясыг бүхэлд нь олж чадаагүй гэнэ. Учир  нь тэдний бие хэд хэдэн хэсэгт хуваагдсан байжээ. Сайн дурын ажилтнууд араг ясыг цуглуулан 41 авсанд хийж, тэдний  Санкт-Петербург хотоос холгүй Синявино тосгонд оршуулжээ. Тус тосгонд хүмүүс цуглан амиа алдсан цэргүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм. Ийнхүү 602 цэрэг эрс 72 жилийн дараа амар амгалан нойрсож байна.

Ленинград мужид 1941-1943 оны хооронд ойролцоогоор 200 мянган цэрэг амиа алдсан. Дөрвөн сая хүн ол сураггүй алга болсон түүхтэй

Цэрэг эрсийн ул мөрийг хайж байх зуур сайн дурын багийнхан зүүлт олсон гэнэ. Тэрхүү зүүлтийн кулонд Иван Шагичев гэсэн хүний нэр бичсэн цаас байжээ. Улмаар сайн дурын ажилтнууд амиа алдсан цэргийн гэр бүлийнхэнтэй холбогдож, Иван Шагичевт юу тохиолдсон болон түүний биеийг олсон тухай мэдэгдсэн байна. Энэхүү мэдээг сонссон түүний охин Тамара эцгийнхэн биеийг олсон газар ирж, эцгээ албан ёсоор зохих түвшинд нь оршуулжээ. Тамара охиныг нэг настай байхад нь эцэг Иван нь дайнд мордсон гэдэг.

Дайнд амиа алдсан 602 цэрэг эрсийг ул мөрийг Ленинград мужийн Синявино тосгонд оршуулжээ

Ихэнх цэргийг танихад бэрх байв

Өнгөрсөн жил 400 цэрэг эрсийн ул мөрийг илрүүлэн, оршуулжээ

Ойролцоогоор дөрвөн сая цэргийг өнөөг хүртэл ол сураггүй алга болсон гэж үзэж байна

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж