Шакира, Жерар Пике үлгэр жишээ гэр бүлийн жинхэнэ үлгэр болсон аз жаргалтай хүмүүс. Хайртай хосууд бие биенээ үргэлж дэмжин тусалж байдаг. Дуучин бүсгүй олон жил “Барселонагийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тус клубын төвийн хамгаалагч энэ удаа хайрт бүсгүйгээ дэмжин түүний видео бичлэгт оролцож байна. Me enamoré гэсэн дууны бичлэг нь ч тэдний хайр сэтгэлд зориулагдсан ажээ.
Дууны үгэнд дуучны хувийн амьдралын олон агшинг тусгасан байв. Жишээлбэл, анхны болзооны шөнө бүжиглэж өнгөрөөснөө, мөн анхны болзоондоо насны зөрөөнөөс болон сандарч ичингүйрхэж байснаа Шакира дурсчээ. Хөлбөмбөгчин дуучнаас 10 насаар залуу юм.
Тийм учраас шинэ клипийн бичлэгтээ хийсвэр баатрыг биш хайртай хүнийхээ дүрд Жарерыг Шакира сонгосон байна.
Видеогийн хэд хэдэн зураглалыг Барселона хотын орон сууцны хороололд авсан нь тэндхийн оршин суугчид “том олз” болжээ. Шакира, Пике хоёр зураг авалтын завсарлагаараа ч салахгүй, бие биенээсээ алхам ч холдохгүй байгаа гэнэ. Тэдний ийм “хонгорхон” харилцааны зургийг хажуугийн байрны хүмүүс нь утасаараа аваад сүлжээгээр цацах болжээ. Сонирхолтой нь тэд анх зураг авалтын талбарт танилцсан байв. Тэр үед Шакира Waka Waka дууны клипийн ураг авалт хийлгэж байжээ. Дууг Өмнөд Африкт 2010 онд болсон дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд зориулсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР