Гал, түймрийн аюулаас онцгой сэрэмжлэхийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Гал, түймрийн аюулаас онцгой сэрэмжлэхийг анхаарууллаа

ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн ээлжит шуурхай хуралдаан Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба /НМҮА/-нд боллоо. Хуралдааны эхэнд албаны дарга П.Ариунгэрэл байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулсан.

НМҮА нь Иргэний нисэхийн дүрэм 175-ын дагуу гэрчилгээжсэн Монгол Улсын хэмжээнд нисэхийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий цорын ганц байгууллага юм. Тус алба нь нисэхийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, журам, аюултай нөхцөл бий болох, тэдгээрийн нөхцөл байдал, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг нислэгийн үйл ажиллагаанд оролцогчдод түргэн шуурхай өгч ажиллаж байна. Түүнчлэн нисгэх баг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг нислэг эхлэхээс өмнөх тухайн нислэгт хамааралтай мэдээллээр хангах, аэродромд үйлдэгдэж байгаа нислэгтэй холбоотой нислэгийн хөдөлгөөний бүх төрлийн мэдээг зохицуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

НМҮА ажилтнуудынхаа цаг ашиглалтыг сайжруулах, үүрэг даалгаврын биелэлтийг хянах үүднээс “Team work” программ ашиглаж эхэлсэн нь ажлын бүтээмжид нөлөөлж байгаа талаар П.Ариунгэрэл дарга хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт ИНЕГ-ын харъяа алба, салбаруудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ. Хаврын салхи, хуурайшилт их байгаатай холбоотойгоор Тэргүүн дэд дарга Б.Алтанцом алсад байрлалтай обьектүүдийн хамгаалалтыг сайжруулж хээрийн гал, түймрийн аюулаас онцгой сэрэмжлэхийг бүх нэгжийн дарга нарт анхаарууллаа. Мөн энэ сарын 27-нд Монголын иргэний нисэхийн салбар үүсч, хөгжсөний 92, Иргэний нисэхийн ерөнхий газар үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах нээлтэй хаалганы өдөрт бэлтгэж байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах ажилд идэвхитэй оролцохыг шуурхай хуралдааны бүрэлдэхүүнд үүрэг болголоо. Түүнчлэн НМҮА-нд ашиглагдаж буй “Team work” программийг бусад алба, салбарууд мөн туршиж үзэхийг хүссэн.

ЭХ СУРВАЛЖ: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж