Азийн орнуудын албан хаагчдад зориулсан “Консулын ажлын семинар”-т оролцлоо

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

Азийн орнуудын албан хаагчдад зориулсан “Консулын ажлын семинар”-т оролцлоо

CICA (Азийн хамтын ажиллагаа ба харилцан итгэлцлийн хурал) ба Азийн орнуудын албан хаагчдад зориулсан “Консулын ажлын семинар-2017” өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-оос энэ сарын 05-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдлаа. БНХАУ-ын Хятадын гадаад харилцааны их сургуулиас зохион байгуулсан уг семинарт 4 улсын 20 гаруй албан хаагч оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас Хяналтын улсын ахлах байцаагч Л.Дамдинсүрэн, хяналтын улсын байцаагч Ж.Сонсголон, С.Баясгалан, мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, Н.Батдулам, Н.Ганболд нар хамрагдсан юм.

Тус сургалт албан хаагчдын консулын ажилтай холбоотой ур чадварыг чадварыг дээшлүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “БНХАУ дахь консулын хамгаалалт”, “Гадаадын иргэд оролцсон эрүүгийн болон иргэний хэргийн шийдвэрлэлт”, “Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны үүрэг”, “БНХАУ-ын консулын хамгаалалт”, БНХАУ-ын консулын ажлын ерөнхий нөхцөл” байдал зэрэг өргөн сэдвийн хүрээнд явагдсан байна. Мөн сургалтын үеэр Бээжин хотын түүхэн дурсгалт газрууд болон онцлох муж тосгоноор аялж, БНХАУ-ын түүх соёлтой танилцжээ.

Сургалтын төгсгөлд Хятадын гадаад харилцааны их сургуулиас сургалтад хамрагдсан нийт албан хаагчдад сертификат гардуулж, цаашдынх нь ажилд амжилт хүссэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ГИХГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж