Хүн төрөлхтөнд баймгүй арьсны өнгө, нүүрний хэлбэр, хөөрхөн царай, амьд бус мэт туранхай бие зэрэг хэтэрхий төгс төгөлдрийг шаардах болсон загварын ертөнцийн моделиуд эмэгтэйчүүдийн үзэл бодолд ихээхэн нөлөөлдөг.
Хэтэрхий туранхай моделиудад хэвийн жинтэй байхыг шаардсан хууль Франц улсад батлагджээ. Энэ хуулиар моделиуд заавал эрүүл мэндийн үзлэгт орж биеийн жин, өндөр нь харилцан зөв харьцаатай эсэхийг шалгуулах аж. Ийм шаардлага хангаагүй моделийг ажилд авсан ажил олгогчид 75 мянган еврогийн торгууль ногдуулах, эсвэл зургаан сар хорих арга хэмжээ авна гэж заажээ.
Испани, Итали, Израиль зэрэг орон ч мөн хэтэрхий туранхай загвар өмсөгчдийг хуулиар хориглодог билээ. Жингээ барихын тулд хоолоо хэт сойсноос болж хоолны дуршилгүй болох эмгэг 30-40 мянган франц иргэн илэрсэний 90 хувь нь эмэгтэй гэсэн судалгаа бий.
Б.ЭРДЭНЭБОЛОР