За тэр оюутнуудын дуусахгүй онигоо яах вэ. Намар хичээл ороход ангийн оюутнууд “хот” “хөдөө” гээд ялгарах хандлагатай сууж байдагсан. “Хотын” гэсэн хүүхдүүд хэл ам сайтай, багштай уралдаад л яриад байна. “Хөдөөний” хүүхдүүд чимээгүй л сууна. Харин сар, хоёр сар за түүнээс хойш бол “хөдөөний” хүүхдүүд “хотын” хүүхэд болох гэж нэг ёсны уралдаанд оролцож байгаа юм даа. Өмсөж зүүх нь, будаж шунхадах нь шал өөр болно шүү дээ. Бааранд бас орж эхэлнэ. Ер нь нүүрээ сайхан будаад, “гала” хувцас өмсөөд, бааранд ордог болчихвол “хотын” хүн болно гэж боддог юм шиг нөхөдүүд зөндөө бий болчихно. Намайг оюутан болоод ирж байхад “хотын хүүхдүүд аймаар, замбраагүй, баар саванд ордог, танхай…” өөр юу юу ч билээ гэж ярилцдаг байв. Одоо харин оюутнуудыг харж байхад “хотынхон” нь учиртай болчихсон юм шиг. Бааранд уух гэж биш бүжиглэх гэж ордог бололтой. Уулаа ч учраа олохтойгоо уудаг юм шиг. Нүүр ам, үс зүсээ өөртөө болоод хувцсандаа тааруулаад будчихдаг аятай харагдах юм. Харин нөгөө “хөдөөний” оюутнууд маань “хотын” хэдээ дуурайдаг юм уу яадаг юм янз янзын юм өмсөж, үс энэ тэрээ арай л үлгэрийн баатар биш байлтай болгочих юм. Хоёр жил уулзаагүй хамаатныхаа охинтой уулзсан ээ бүү үзэгд би лав хараагүй стилийн үстэй, нүүрний будагтай байж байнаа. “Яадаг стиль юм бэ” гэсэн чинь “Японы ямар…” юу гэнэ вэ мэдэхгүй дээ нэрийг нь ч дуулаагүй юм байна. Гэхдээ монголд хамаатны маань охиноос өөр тийм стилтэй хүн байхгүй гэж мөрийцхөд ч бэлэн байна санж.
“Хөдөөний бүрэг ичэмтгий монгол эмэгтэй” энэ тэр бол харин хотод утгаа алддаг бололтой. Харин ч хотын хүмүүжилтэй айлын “өглөө гараад, орой гэртээ” очдог охидууд л тэр “цэвэр ичимтгий” энэ тэрд нь таацах гээд байх шиг.
Гадуур дотуур янз бүрийн газар орно ихэнх нь эмэгтэй хүн байх юм. Энийг эрэгтэйчүүд нь Солонгос яваад тэгсэн юм гэж мухайраар тайлбарлаж боломгүй л юм шиг санагдах юм. Би заримдаа “эхнэр аваач” гэж сургасан нэгэнд нь “гадуур дүүрэн нөхөр хайсан хягтнасан хүүхнүүд байж л байна нэг нь олдох байлгүй” гэдэг юм. Яг авах дээрээ тулахаар жаахан айдас төрөөд л байгаа юм даа. “Хотынх” болох уралдаанд орж байсан хүн сэтгэлд сэвтэй л юм даа тэ.