АНУ-ын хүн амын тэгш бус байдал хэдэн арван жилийн турш нэмэгдэж байгаа юм. Гэхдээ улс энэ үзэгдэл, Их хямрал элдэв олон янзын нийгмийн хөдөлгөөн байгууллагуудыг үүсгэж, ээлжлэн засаг баригч хоёр улс төрийн намыг энэ талаар нээлттэй яриулдаг болсны дараа төрийн алдар нэрээ зүүжээ.
Харамсалтай нь АНУ-ын үндсэн хоёр улс төрийн нам дотроо ч хоорондоо ч асуудлыг шилдгээр шийдэх тохиролцоогоо хийж чадаагүй юм. Суурь технологид тэгш хандаж болохыг аваад үзэх нь асуудлыг шийдэх тааламжтай арга байж болох юм.
Pew гэх судалгааны төв нь АНУ-ын хүн ам үндсэн технологийн тэгш хүртээмжид хамрагдаж чадахгүй байгааг тэмдэглэжээ. Энэ тухай саяхан гаргасан тайланд өгүүлсэн бөгөөд Америк гэр бүлийн бараг тал хувь нь жилдээ 30 мянгаас доод долларын ашигтай бөгөөд тэд гэртээ өндөр хурдтай интернэтээр хангагдах боломжгүй байгаа аж. Мөн гуравны нэг нь смартфонгүй гэнэ. Ийм байдлаар ядуу гэр бүлд өөрсдийн санхүүгийн болон мэргэжлийн боломжоо бий болгох нь хүндрэлтэй байгаа ажээ.
Шинэ компьютер, автоматжилт зөвхөн үйлдвэрлэлд ч биш үйлчилгээний бүх салбарт гүнзгий нэвтэрч байгаа энэ цагт хэн интернетгүй, орчин үеийн технологид оролцож чадахгүй байгаа нь хамгийн тааруу байдалд оршиж байна.
Өндөр орлоготой гэр бүлд амьдардаг насанд хүрэгчдийн гуравны хоёр нь өндөр хурдтай интернеттэй, смартфон, ширээний эсвэл гар компьютер таблеттай гэнэ Тэгэхэд бага орлоготой гэр бүлд амьдардаг хүн амын 17 хувьд нь тийм эд зүйл огт байхгүй байна.
Ингэхлээр АНУ нь технологийн тэгш бус байдлаа хэрхэн шийдэх ёстой вэ? Энд аль болохоор эртнээс оролцох нь чухал гэж шинжээчид үзэж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг холбооны хэрэгсэл төхөөрөмжид хамруулах боломжийг олгох асуудал юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР