18 компанийн 37,790 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.09-нд нийтлэгдсэн

18 компанийн 37,790 хувьцаа арилжжээ

2017 оны 5 дугаар сарын 09-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 37,790 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.74%-иар өссөн бол "Би ди сек” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.69% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 150,000 ширхэг үнэт цаас 17.5 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 586 ширхэг үнэт цаас 55,197,110 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 818.13 нэгж болж 0.47%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,426,407,811,359 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж