АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн авч хэрэгжүүлсэн гол ажил болох Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөр Obamacare-гээс татгалзахыг Сенатын гишүүд өнгөрсөн долоо хоногт дэмжсэн. Дөрөвхөн саналын зөрүүгээр дэмжигдсэн энэ шийдвэрийг одоо Конгресс батламжлах ёстой. Сенатын энэ шийдвэрийг шинэ Ерөнхийлөгч Трампын ялалт хэмээн нэрлэж байгаа билээ.
Харин экс Ерөнхийлөгч Барак Обама Конгресст хандан Obamacare хөтөлбөрийг цуцлахгүй байхыг хүслээ.
“Одоо хүчтэй, нөлөөтэй байгаад туслах нь бага зэргийн зориг шаардана, харин эмзэг, сул дорой, өвчтэй нэгэнд туслахад том зориг хэрэгтэй гэдгийг Конгрессийн гишүүд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Аль намаас үл хамааран ийм зориг гаргах боломж бий гэж олон сая хүн туйлаас итгэн хүлээж байна ” хэмээн Бостон хотод болсон уулзалтын үеэр Обама хэлсэн байна.
Obamacare хөтөлбөрийг 2010 онд батлан хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрөөр бүх иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа бөгөөд хамрагдаагүй тохиолдолд дунджаар жилд 995 ам.долларын торгууль ногдуулж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалыг ийнхүү хуулиар заавал ногдуулах болсон нь ямар нэг үйлчилгээ, барааг албадан худалдан авахад хүргэж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчсөн хэмээн Obamacare-г эсэргүүцэгчид хэлдэг.
Obamacare-г орон Бүгд найрамдах намынхны боловсруулж байгаа төслөөр торгуулийг цуцалж, ахмад настнуудад төрөөс хөнгөлөлт үзүүлэх заалт байгаа юм. Гэхдээ 24 сая иргэн эрүүл мэндийн даатгалгүй болох юм.
А.ТУЛГА