Нинша их сургуультай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.08.06-нд нийтлэгдсэн

Нинша их сургуультай хамтран ажиллана

Улаанбаатар хотноо айлчилж буй БНХАУ-ын Инчуан хотын Нинша их сургуулийн
харъяа Олон улсын Боловсролын сургуулийн захирал Шү Жэнгуо тэргүүтэй
төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг
хүлээн авч уулзлаа.

Өмнөд хөршдөө төдийгүй олон улсад нэр хүндтэй Инчуан хотын Нинша их
сургууль нь байгуулагдаад 53 жил болж байгаа бөгөөд дэлхийн 22 орноос
400 гаруй оюутан суралцдаг байна. Манай улсаас энэ жил 2 оюутан сурахаар
очжээ. Улаанбаатар хот Инчуан хоттой харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой
байгааг хотын орлогч дарга уулзалтын үеэр онцолсон. Уулзалтын дараа
талууд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Инчуан хотын Нинша их сургуулийн харъяа Олон улсын Боловсролын
сургуультай Улаанбаатар хотын Орхон их сургууль хамтын ажиллагааны
холбоо тогтоож, цаашид сургалт болон менежментийн талаар харилцан
туршлага солилцохоор болсон байна. Мөн манай улсаас энэ жил 4 оюутныг
сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр сургах агаад цаашид тоог нь
нэмэгдүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж