
Говь ХК-ийн уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1.2 км хэсгийн замын
хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлаж, Си Эф Си групп компани өргөтгөл,
шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэн энэ сарын 20-ны өглөө нээх юм. Өөрийн
хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Ажилчны гудамжны 3.5 км
авто замыг барьж байгаа уг компани ХУД-ийн Замын цагдаагийн постоос
Говь ХК-ийн уулзвар хүртэлх 1.1 км замын зорчих хэсгийг хүлээлгэн өглөө.
Одоо Гурвалжингийн гүүр хүртэлх 1.2 км авто замын өргөтгөлийн ажил үлдэж байна.