Компаниудын рейтингийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Компаниудын рейтингийг гаргажээ

Эрчим хүчний зохицуулах газар (ЭХЗГ)-ын Зохицуулагчдын зөвлөл өчигдөр хуралдаж эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон 18 компанийн энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааг хэлэлцэн дүгнэж рейтингийг тогтоосон байна. ЭХЗГ нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж тэдгээрийн рейтингийг үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд болох ашиг, алдагдал, цахилгаан, дулааны эрчим хүчний өр, авлагыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, техник эдийн засгийн үзүүлэлтүүд, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хэрэглэгчдээс гаргасан санал, гомдол зэргийг харгалзжээ. Рейтингийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тэргүүлсэн бол "Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК удаалжээ.

Эрчим  хүчний томоохон компаниудын 2011 оны эхний хагас жилийн рейтинг

Рейтинг

Компани

I

"Улаанбаатарын дулааны сүлжээ" ТӨХК

II

"Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК

III

"Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх
сүлжээ" ТӨХК

IV

"Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК

V

"Дулааны 2-р цахилгаан станц" ТӨХК

VI

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ТӨХК

VII

"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК

VIII

"Дарханы дулааны сүлжээ" ТӨХК

IX

"Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

X

 "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК

XI

"Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

XII

"Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ" ТӨХК

XIII

"Дулааны 3-р цахилгаан станц" ТӨХК

XIV

"Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК

XV

"Багануурын дулааны станц" ТӨХК

XVI

"Налайхын дулааны станц" ТӨХК

XVII

Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК

XVIII

"Алтай- Улиастайн эрчим хүчний систем" 
ТӨХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж