XX зууны сүүлчийн хамгийн алдартай, үнэтэй супермоделийн нэг Синди Кроуфорд билээ. Дэлхийн бүх бүсгүйчүүд түүнтэй адилхан байхыг хүсч, эрчүүд түүний гоо үзэсгэлэнд өвдөг сөхөрдөг билээ. Синди Кроуфорд 2000 оноос эхлэн загварын тайзнаас буусан ч өнөөдрийг хүртэл дэлхийн загварын шилдэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байна. Гэхдээ тэрбээр амьдралдаа нэг л зүйлд одоог болтол харамсаж явдаг гэнэ.
Синтия Энн Кроуфорд америкийн тосгонд төржээ. Түүний ээж нь сувилагч, эцэг нь цахилгаанчин байжээ. Нэг удаа түүний амьдарч байсан тосгонд сурвалжлагч ургац хураалтын тухай мэдээ бэлтгэхээр ирэхдээ бяцхан Синдигийн зургийг дүрс бичлэгтээ буулгасан нь хожим нь дэлхийн алдартай зурагчны хараанд өртжээ. Тэрбээр 17 насандаа дэлхийн томоохон загварын агентлагтай гэрээ байгуулсан байдаг.
Гэрэл зурагчид Синдигийн дээд уруулын мэнгийг нуухыг оролддог байв. Хожим нь тэрхүү мэнгэ нь Синдигийн брэнд болжээ. Хүмүүс дэлхийн ирээдүйн од Синдиг байнга супермодель Жиа Каранжитай харьцуулдаг байв. Учир нь тэдний гадаад төрх маш адилхан ажээ. Харин Синди бусад загвар өмсөгчдөөс ялгаатай нь согтууруулах ундаа, хар тамхи, үдэшлэг зугаа цэнгэлд дурлаж байсангүй.
Синди Кроуфорд дэлхийн алдарт гоо сайхны брэндийн нүүр царай болж, Версаче болон Эскада нартай хамтран ажиллаж эхэлжээ. Улмаар 1995 онд Синди Кроуфорд дэлхийн хамгийн үнэтэй супермодель болсон. Тэрбээр XX зууны хамгийн тачаангуй 100 алдартны чансааны тавдугаар байранд эрэмбэлэгджээ.
Синди Кроуфорд өнөөдөр 51 настай. Тэрбээр хувь болон хувьсгалын амьдралдаа маш азтай нэгэн. Гэхдээ Синди өнөөг хүртэл наслахдаа ганц л зүйлд харамсдаг гэнэ. Учир нь тэр анхны нөхөр Ричард Гиртэй дөрвөн жил ханилахдаа бие зөв авч яваагүйдээ харамсдаг ажээ.
Синди хоёрдох удаагаа гэрлэхдээ өөрийнхөө гаргасан алдаагаа мэдсэн гэдэ. Түүний хоёрдох нөхөр нь сүлжээ рестораны эзэн Рэнди Гербер билээ. Бидний урт удаан хамтын амьдралын нууц бол нөхөрлөл хэмээн Синди ярьжээ. Учир нь түүний анхны нөхөр Ричард Гир Синдигийн найз байгаагүй. Тэдний хооронд найзын нөхөрлөл байдаггүй байсан. Синди бол тосгоны гэнэн охин байсан. Харин Ричард Гир алдарт жүжигчин гэдэг утгаар бие биетэйгээ харилцдаг байсан тухай Синди ярьжээ.
Гэхдээ Синди залуу насанд нь хувь тавилангаас заяасан тэрхүү том боломжийг алдсандаа өнөөг хүртэл харамсдаг гэнэ. Тэр залуу насандаа маш их “үгүй” гэж хэлдэг байсан тухайгаа ярьжээ. Энэ нь тэр сонирхолтой, ирээдүйтэй байх бүх боломжийг алдсан гэдэг. Тэрбээр залуу насандаа үдэшлэг, зугаа цэнгэлд явдаггүй, бусад загвар өмсөгчидтэй адил тэрбумтнуудтай зугаацдаггүй, скандалд өртдөггүй ном унших дуртай нэгэн байжээ.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ