“Яг түүн шиг”-ийг тойрсон хөгжилтэй постууд

Хуучирсан мэдээ: 2017.05.08-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг”-ийг тойрсон хөгжилтэй постууд

Боловсрол суваг телевизээр өчигдөр /2017.05.07/ цацагдсан “Яг түүн шиг” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар жүжигчин Т.Бархүү тодров. Энэ удаад тэр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууныг дуурайж, “Чи минийх” дууг нь дуулсан билээ.

Зургаан дугаар гарахад гуравт нь Т.Бархүү түрүү хүртсэн болохоор “Бархүүг барах уу?” нэртэй шоу ч гэж зарим үзэгчид нэрлэж байгаа. Оролцогч Г.Ганхүү ч нэвтрүүлгийн үеэр энэ тухай хэлж, шүүгч Б.Наранзун “Бархүү одоо больчихооч” гээд шулуухан хэлэв.

“Яг түүн шиг” шоуны талаар сошиал хүрээнд хөвөрсөн сэтгэгдлүүдийг түүвэрлэн хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж