Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

#Зам чөлөөл

Сошиал ертөнцөд “Зам чөлөөл” аян өрнөжээ. Явган хүний замыг таглаж барьсан хашаа, хашлага, самбар, довжоог зарлаж, чөлөөлөхийг шаардаж буй аяныг #зам чөлөөл гэсэн уриан доор илэрхийлж байгаа юм.

Иргэдийн энэхүү шаардлагыг аж ахуй нэгжүүд хэрэгжүүлж, явган хүний зам таглаж барьсан довжоогоо буулгаж эхэлсэн нь сайшаалтай. 10 дугаар хороолол дахь ХААН банкны салбар явган хүний зам таглаж барьсан хэсгээ буулгасан бол “Metro mall” их дэлгүүр явган хүний зам таглаж барьсан шатаа саяхнаас чөлөөлжээ. 

Нийтийн эрх ашгийг хүндэтгэж, зам чөлөөлсөн аж ахуй нэгжид иргэд талархалтай хандаж байгаа ч асуудал бүрэн цэгцрээгүй байна. Улаанбаатар хотын гудамжинд явган хүний зам таглаж барьсан хашаа, хашлага нилээд байгааг дараах зургуудаас харж болно.

Тухайлбал, явган хүний зам таглаж барьсан обьектуудыг иргэд сошиалд танилцуулжээ. 

  • Техникийн их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийн баруун тал  

  • Японы Элчин сайдын яамны хашаа

  • “Grand plaza” их дэлгүүрийн зүүн талын зам дагуух хашаа

  • III эмнэлгийн зүүн талын хэсэг

  • АПУ компанийн хашаа

  • Хүүхдийн ордны замын урд талын барилга

  • Жуковын автобусны буудлын зүүн тал дахь “Everyday” худалдааны төвийн замын хойд талын хэсэг

  • Кино үйлдвэрийн автобусны буудал дээр зам таглаж барьсан ТҮЦ 

  • “Sunday” худалдааны төвийн эсрэг тал, “Хос гутал” худалдааны төвийн урд талын явган хүний замыг хааж, реклам байршуулсан /Харааны бэрхшээлтэй хүмүүс мөргөх аюултай/

  • Сангийн яам, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү орох зам

  • Шинэ гүүрний урд талд явган хүний зам дээр байршуулсан шон /Харааны бэрхшээлтэй хүмүүс мөргөх аюултай/

  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн зүүн талд баригдаж буй барилгын хашаа

  • БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талын явган хүний зам дээр тэмдэг байршуулсан /Харааны бэрхшээлтэй хүмүүс мөргөх аюултай/

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж