Агаарын савлагааны улмаас 20 гаруй зорчигч гэмтлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Агаарын савлагааны улмаас 20 гаруй зорчигч гэмтлээ

ОХУ-ын “Аэрофлот” компанийн Москва-Бангкок чиглэлийн онгоц агаарын урсгалын хүчтэй савлагаанд орж, 20 гаруй зорчигч гэмтлээ. Энэ нь цэлмэг байх үед тохиолддог ховор үзэгдэл юм. Цэлмэг учраас агаарын урсгалын савлагаа онгоцны хянах төхөөрөмж илрүүлэхэд түвэгтэй байдаг байна.

Нийтдээ 27 хүн гэмтэж бэртсэнээс 24 нь Оросын, гурав нь Тайландын харъяат зорчигч байжээ. Гэмтсэн Оросын харъяат иргэд одоо Бангкок хотын эмнэлэгт эмчлүүлж байгааг Тайланд дахь ОХУ-ын ЭСЯ мэдээлж байна. Гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь ясны хугаралттай байгаа юм байна. Зарим хүнд хагалгаа хийсэн хэмээн ЭСЯ-ны төлөөлөгч хэвлэлд мэдээлжээ.

Гэмтсэн орос зорчигчдын дийлэнх нь Тайландад амралтаа өнгөрүүлэхээр явж байсан байна.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж