Хамрын хийдэд сакура цэцэглэжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Хамрын хийдэд сакура цэцэглэжээ

Хэдхэн хоног дэлбээгээ нээж, гоё сайхнаа гайхуулчихаад үлгэрийн мэт цэцэгсээ гэнэт гээж орхидог Сакура Монголд цэцэглэжээ.

Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамрын хийдэд хоёр хоногийн өмнө сакура цэцэглэсэн байна.

Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгддэг ариун дагшин газарт япончууд, “My Club online community”-гийн залуустай хамтран 2009-2010 онд сакура тарьжээ.

Энд мөн “Монгол сакура” буюу бүйлс мод ч тариалсан байдаг.

Монголд ургадаг сакура тавдугаар сарын эхний хоёр долоо хоногт говийн нутгаас эхлэн цэцэглэдэг.

Сакура 300 гаруй төрөл байдаг бөгөөд Хоккайдад ургадаг сакура Монголын нөхцөлд дасан зохицох чадвар сайтай гэж ярьдаг.

Япончууд сакура цэцгийн улирлыг угтан “Ханами” хэмээх баяр тэмдэглэдэг.

Хамрын хийдээс гадна Улаанбаатар хотод Япон, Монголын төв болон “Монгол газар” компанийн хашаанд цөөн тооны сакура цэцэглэдэг.

"Vivid travel club"-ээс тавдугаар сарын 6, 7-нд Хамарын хийд, Дэлхийн энергийн төвийг зорьж, "Сакура үзэх аялал"-ыг санал болгосон байна. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж