“Дархан гарьд” Супер лигт тоглох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

“Дархан гарьд” Супер лигт тоглох боломжтой юу?

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Ниссан” дээд лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Тус лигт зургаан баг өрсөлдөж байгаагаас плей-оффын өрсөлдөөн эхэлсэн билээ. Харин “Дархан гарьд” баг Үндэсний супер лигт тоглохоор Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд/МҮСБХ/ саналаа ирүүлсэн талаар http://toimnews.mn/article/246 сайтад дурджээ.

"Ниссан" дээд лиг зохион байгуулалтын талаар тааруу болж байгаа мэдээлэл гарсаар байгаа. Энэ нь сагсан бөмбөгийн хоёр холбооны ажлыг ч дүгнэж буйг албаныхан хэлж буй. Тиймээс багууд шилжилт хийхийг хүссэн нь "Дархан гарьд" багаас харагдаж байна.

Сануулахад, МҮСБХ-оос Үндэсний супер лигийг зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж