Ипотекийн зээлд 90 мянган хүн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлд 90 мянган хүн хамрагджээ

Энэ оны гуравдугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ. Өнгөрсөн сард банкууд 1028 зээлдэгчид 64.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь өмнөх сараас 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Банкаар нь авч үзвэл ХААН банк 16.5 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 15.7 тэрбум, Голомт банк 15.0 тэрбум, Төрийн банк 4.5 тэрбум, Хас банк 4.5 тэрбум, Улаанбаатар хотын банк 3.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4091.2 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 62.8 сая төгрөг байна. Тухайн сард эргэн төлөгдсөн зээлийн хэмжээ өмнөх сараас 16.9 хувиар өсч 35.9 тэрбум төгрөг байна. Үүний 16.8 тэрбум төгрөг нь хугацаанаас өмнө төлөгджээ. Харин нийт зээлийн үлдэгдлийн 95.9 хувь нь хэвийн, 2.5 хувь нь 2.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.6 хувь нь чанаргүй зээл байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж