Toyota Motor Corporation RAV4 загварын автомашиныг 1994 оноос үйлдвэрлэж байгаа ба энэхүү автомашины нэр нь "Recreational Active Vehicle with 4-wheel drive" буюу “Дөрвөн дугуйгаар хөтлөх горимтой, идэвхтэй амралтын автомашин” гэсэн үгийн товчлол юм. RAV4-н эхний амжилтууд бусад бага оврын жипүүдийн амжилтын эх суурийг тавьсан байна. Ая тухтай, явдал зөөлөн, хурдтай, хүчтэй, эдийн засгийн хэмнэлттэй RAV4 автомашиныг бүсгүйчүүд сонгох нь элбэг. Ажлаа амжуулах, хүүхдээ зөөх гээд өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Хот, хөдөөгийн алинд ч унахад тохиромжтой 4 дэх үеийн шинэчлэгдсэн RAV4 маань 180 морины хүчтэй хөдөлгүүртэй CVT хурдны хайрцагтай болсон, шатахууны зарцуулалт багассан хэмээн танилцуулгын үеэр зохион бүтээгчид нь онцолж байсан ч өмнөх загваруудтайгаа адил 5-н хүний 2 эгнээ суудалтай ч тээшний маш том хэсэгтэй болсон нь илүү онцлох зүйл болсон.
Жолооны хүрдийг гоёмсог савхиар бүрсэн, урд самбар, хаалгууд полимерээр бүрэгдэн хянах самбар бүхэлдээ өөрчлөгдөж, 4.2 инчийн өнгөт дэлгэцтэй болсон нь таатай сэтгэгдэл төрүүлдэг.
Toyota Motor Corporation-н албан ёсны борлуулагч Таван Богд ХХК нь Монгол орны уур амьсгал, замын нөхцөл, шатахууны стандартад нийцсэн RAV4 автомашиныг үйлдвэрлэгчийн 3 жил/100,000 км-н баталгаатайгаар санал болгож байна. Toyota автомашины үзэсгэлэнгийн танхим дахь Хаан банкны эдийн засагчид хандаж зээлийн материалаа бүрдүүлэн, автомашины зээлээ ажлын 10 цагийн дотор шуурхай аваарай.
Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв.
Toyota автомашины худалдаа өдөр бүр 09:00-20:00, утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205.
Хаан банкны зээлийн эдийн засагчийн утас: 7577-7880.
Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Вэб сайт: www.tavanbogdllc.mn