БНЭУ-аас Жамму Кашмир мужийн Ладак дүүргийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Рэгзэн Спалбар Увс аймагт айлчиллаа. Тус айлчиллын үеэр Ладак дүүргийн гүйцэтгэх зөвлөлийн дарга Рэгзэн Спалбар, аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Жамму Кашмир мужийн Ладак дүүрэг Увс аймагтай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах юм. Жамму Кашмир мужийн Ладак дүүрэг өндөр уулын бүсэд байрладаг учраас тус аймагтай цаг агаарын хувьд төстэй хэв шинжтэй бөгөөд улаан буудай, чацаргана болон бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн харилцан солилцож туршлага судлахаар болов.
Б.Батбаяр