“АНУ Путиныг дайснаараа зарласан”

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

“АНУ Путиныг дайснаараа зарласан”

Найруулагч Оливер Стоун

Найруулагч Оливер Стоун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тухай бүтээсэн киногоо ярихдаа Оросын төрийн тэргүүнийг “дэлхийн нөлөө бүхий лидерүүдийн нэг” гэж нэрлэв. Тэрбээр бусад орнуудын нутаг дэвсгэрт орон нутгийн чанартай мөргөлдөөнүүдэд АНУ албан ёсоор, албан бусаар оролцож байгааг шүүмжилснээс гадна кино бүтээлүүд бодит амьдралд эерэг нөлөө үзүүлэхгүй байна гэж харамслаа илэрхийлжээ.

Америкийн кино найруулагч, кино зохиолч, продюсер, гурван “Оскарын” эзэн Оливер Стоун Оросын ерөнхийлөгчийн тухай бүтээсэн шинэ киноныхоо тухай “The Sydney Morning Herald” сонинд ярьсан байна.

Түүний шинэ кинод АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө байсан эсэх талаар, өнөөгийн Цагаан ордны эзэн Дональд Трампын засаг захиргаа Москватай холбоотой эсэхийг өгүүлэх ажээ.

“Энэ бол баримтат кино гэхээсээ асуулт хариултаас бүтсэн кино болох юм” гэж тэр онцолсон байна.

Владимир Путин дэлхий нөлөө бүхий лидерүүдийн нэг, тэгээд ч АНУ түүнийг хамгийн том дайснаараа зарласан учраас миний бодлоор түүний ярьсныг бид сонсох нь чухал” гэж Стоун хэлсэн юм.

Тэр ерөнхийлөгч болсон 2000 онд Орост хэрэг явдал хэрхэн өрнөсөн, өөрөө энэ талаар ямар бодолтой байгааг кинонд өгүүлэх гэнэ.

“Америкчууд бидний сонсоогүй дуулиантай хэрэг явдлуудын гарна. Түүний бичлэгийг хийхээр бид дөрвөн удаа сүүлийн хоёр жилийн дотор Путин дээр ирж байсан.Би түүнтэй эхлээд Сноудены хэрэг явдлын талаар ярилцсан минь кинонд бууна. Энэ бүгдийн дараа тэр надад найруулагчийн хувьд итгэж болно гэж ойлгосон байх” хэмээн Стоун өгүүлж байв. Найруулагч Путины талаар өөрийн сэтгэгдлийг ярьж өглөө. “Тэр нэлээд чанга ярьдаг. Бид түүний хэлснийг барууны яриатай зэрэгцүүлэн тавьсан нь зөв болсон юм. Тэр нь түүний санаа бодлыг ойлгоход тусална” гэжээ.

Стоун өөрөө бүгд найрамдах үзэл баримтлалтай айлд өссөн бөгөөд эцэг нь биржийн маклер байжээ.Тэр Вьетнамын дайнд оролцон “Хүрэл од”, “Хар хүрэн зүх” одон тэмдгээр шагнагдсан ч гэсэн үзэл бодол нь өөр болсон байв. Өмнө нь хоёр удаа Обамагийн талаа өнгөрсөн онд ногоонтны лидер Жилл Штайны төлөө санал өгчээ. Тэрбээр Оросын нөлөө өнөөгийн лидер Дональд Трампт байсан гэдгийг үгүйсгэж байгаа нэгэн. “Энэ бол мухардмал зам. Энэ нь АНУ доторх улс төрийн дайн ба Ардчилсан нам үүгээр амиа егүүтгэх гэрээгээ хийлээ” Тэдний хийж байгаа зүйл нь засаг ба хүмүүсийн хоорондын итгэлийг алдагдуулж байна. Та өөрөө баталж чадахгүй байгаа ялыг тулгах нь маш аюултай байр суурь” гэж тайлбарлав.

Ирэх сард Сиднейд болох Vivid Ideas гэх уран бүтээлийн чуулга дээр тэр кино бодит амьдралыг өөрчилж болох арга барилын тухай тэр ярих юм. Би Вьетнамын дайн, Уолл стритийн талаар кино хийсэн ч тэд нийгэмд нөлөөлсөнгүй гэж найруулагч харамслаа илэрхийлжээ.

Стоун,армид хандах Вашингтоны баримтлалыг шүүмжиллээ.

“АНУ батлан хамгаалахдаа бараг нэг их наяд долларыг жилдээ зарцуулж байгаа нь дэлхийн бүх орнуудын нийлбэр зардлаас хамаагүй илүү юм. Ухаалаг, тооцоотой байхын төлөө гэдэг хүмүүст ингэх нь өршөөж боломгүй зүйл юм” гэж тэр ярив.

Мөн тэрбээр бидэнд фейк мэдээлэл маш их байсан түүнийг улс төрийн зорилгоор ашигласан гэж найруулагч тайлбарлав. Кремльтэй холбоотой хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр мэдээллийг WikiLeaks-т дамжуулсан гэдэгт тэр итгэхгүй байна.

Энэ жилийн хоёрдугаар сард тэрбээр өөрийн найруулсан “Галд дүрэлзэж буй Украин” киног Лос-Анжелест танилцуулсан. Тэрбээр Украины талаар хэд хэдэн мэдэгдэл хийсэн байна. “Манай оронд бодит байдлын мэдээллийг мэдэхгүй байна. Хэрэв би Ерөнхийлөгч Трамп байсан бол Украин, Сирийн талаарх бүх мэдээллийг ил гаргах байсан. ТТГ энд өөрөө оролцсон гэх баталгаа байгаа” гэж тэр хэлэв.

Найруулагч киноны тусламжтайгаар аль эртнээс Тагнуулын төв газартай тэмцэлдэж байгаа. Түүний 1991 онд бүтээсэн “Даллес дахь буудлага” кино нь Жон Кеннедийг ганцхан фанатик Ли Харви Освальд хөнөөсөн гэх улсын албан мэдээг үгүйсгэсэн байдаг. “Уолл-стрит” кинонд санхүүгийн залилангийн талаар, “Долдугаар сарын 4-нд төрөгсөд”, “Салаа” зэрэг кинонуудад Вьетнамын дайны аймшгийг өгүүлдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж