АНУ-ын Конгресс төсвийн зарлагын тохиролцоог намар хүртэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын Конгресс төсвийн зарлагын тохиролцоог намар хүртэл хийлээ

АНУ-ын Конгрессын гишүүд ням гаригийн орой бага зэргийн хожигдолтойгоор төсвийн зарлагын үндсэн үзүүлэлтээр тохиролцоогоо хийж чадлаа. Тэр нь Холбооны Засгийн газрын санхүүжилтийг тавдугаар сарын 5-наас эхлэн аравдугаар сарын 1 хүртэл тасалдуулахгүй болгож байгаа юм. Гэхдээ Трампын гол санаачлагууд дэмжлэг авсангүй.

Америкчуудын зөвхөн 40 хувь нь өөрийн Ерөнхийлөгчдөө итгэж байгаа юм. Gallup компанийн явуулсан санал асуулга үүнийг харуулжээ. Өмнө мэдээлснээр АНУ-ын Конгресс холбооны байгууллагуудын санхүүжилтийг тавдугаар сарын 5 хүртэл долоо хоногийн хугацаатайгаар хангах арга хэмжээг баталсан билээ.

Түүнээс хоёр хоногийн дараа буюу ням гарагийн орой энэ санхүүгийн жилийн төсвийн зардлын 1,1 их наяд долларын хэмжээний талаарх гол маргаанаа хууль тогтоогчид тохиролцоонд хүргэж чадлаа. Дональд Трампын засаг захиргаа Засгийн газар болон бусад төсвийн ажилтнуудын санхүүжилтийн авансыг аравдугаар сарын 1 хүртэл буюу санхүүгийн жилийн үлдсэн хэсэгтээ авахаар боллоо гэж Reuters дамжуулав. 

Конгресс тохиролцоогоо хоёр намын гэрээгээр уялдуулах ёстой. Энэ бүх ажиллагааг энэ долоо хоногт амжуулахаар төлөвлөжээ. “Тохиролцоо нь консерватив чиглэлүүд дээр үндэслэгдэн холбооны засгийн газрын үндсэн үүргийг баталгаажуулах болно” хэмээн Төлөөлөгчдийн танхмын Санхүүгийн хороон дахь бүгд найрамдахчуудын төлөөлөгч Женнифер Хинг хэллээ.

Хэрэв тохиролцоо баасан гаригийн шөнө дунд хүртэл хийгдээгүй бол холбооны агентлагууд хэдэн зуун төсвийн ажилтнуудаа халах байлаа. “Энэ тохиролцоо нь Америкийн ард түмэнд сайхан мэдээ юм. Эмнэлэгийн судалгаа, боловсрол, дэд бүтцийн холбооны хөрөнгө оруулалт нэмэгдэхээр боллоо” гэж Сенат дахь ардчилагч нарын төлөөлөгч Чак Шумер мэдэгдлээ.

Хана босгох, цэргийн зардал нэмэгдүүлэх Трампын санаачлагад татгалзлаа

Трамп цэргийн зардлаа нэмэгдүүлэхэд 30 тэрбумыг хүссэн байв. Гэтэл энэ санхүүгийн жилд Пентагон батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхэд $12,5 тэрбум доллар л авна.

Цагаан ордны хэд хэдэн чухал санаачлага санхүүгийн дэмжлэггүй хоцорч байна. Хоёр намынхан хэлэлцээрийн явцад тэр санхүүжилтийг хасчээ. Тухайлбал Мексиктэй залгаа хилд хана босгох мөнгийг Трампт өгсөнгүй. Түүний хүсэлтийн оронд хилийн аюулгүй байдлыг хангахад 1,5 тэрбумын зардал гаргав. Тэнд нь одоо байгаа хаалт дэд бүтцийг засч янзлах зардал орж байна.

Бүгд найрамдахчууд өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүлийг хамгаалахын шинэчлэлийг болиулах хүсэлтэй байгаа. Харин тийм хуулийн төслийг ойрын үед тэд Конресст оруулж чадах уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж