
Эхний ээлжийн автозамын хаалт Сансарын ШТС-ын уулзвараас хоёр км газарт хаалт хийх тул доорх чиглэлийн автобуснууд бүгд хоёр талдаа Ганц худаг руу салдаг уулзвар хүртэл явж, Дарь эхийн дундын зогсоолууд дээр зогсч иргэдэд үйлчилнэ. Тухайлбал, М:20 “Бэлх – Дарь эх – Вокзал”, М:50 “Тоосгоны үйлдвэр – III, IV хороолол”, М:51 “Бэлх – 4-р дэлгүүр – Мишээл экспо” чиглэлийн автобусууд 100 айлаар шууд эргэх, харин М:52 “Тоосгоны үйлдвэр – Сансар – Ботаник”, БҮ:04 “Дамбадаржаа – Нарантуул ОУХТ”, ТШ:41 “Өндөр дэнж – Тоосгоны үйлдвэр” чиглэлийн том оврын автобусууд дундын зогсоолоос эргэх болсон талаар Нийтийн тээврээс анхааруулж байна. Автозамын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан 100 айл орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх хандлагатай байгаа тул замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.