Нефтийн үнийн өсөлт нь 2017 онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг өмнөх оных нь 0,2 хувиас 1,1% хүртэл өсгөнө гэж НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн ирээдүй нэртэй тоймд тэмдэглэжээ. Шинэ илтгэл тавдугаар сарын 1-нд танилцуулагдсан байна. Харин Олон улсын валютын сан Оросын эдийн засгийг 1,4 хувиар нэмэгдэнэ гэсэн юм.
НҮБ-ын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийг удааширна гэж дүгнэв. Өмнөх оны өсөлт нь 6,7 хувь байв.
Дэд бүтцийн зардал нэмэгдэж байгаагийн улмаас Энэтхэгийн эдийн засгийн өсөлт нь энэ онд 7,1% болох ажээ. "Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн аажуу өсөлт нь протекционизм ба даяарчлалын тодорхойгүй байдлын эрсдэлтэй давхцаж байна” гэж НҮБ-ын эдийн зсгийн болон нийгмийн комиссийн (ЭСКАТО) жил тутмын тоймд өгүүлжээ.
Эдгээр эрсдэлийн өсөлт нь бүс нутгийн өсөлтийг 2017 онд бараг 1,2 хувийн пунктаар буулгах магадлалтайг НҮБ-ын шинжээчид дүгнэжээ.
Өмнө нь дөрөвдүгээр сард ОУВС өөрийн дүгнэлтээ хийхдээ 2017 оны 1,1 ба 2018 оны 1,2 гэсэн Оросын эдийн засгийн өмнөх үнэлгээгээ 1,4 хувь болгон нэмэгдүүлсэн байв. Харин Оросын Эдийн засгийн хөгжлийн яам үндэсний эдийн засгаа 2 хувиар өснө гэжээ. Оросын Төв банк хоёр хувийн үнэлгээг хэтрүүлэгтэй гэсэн юм.
Эдгээр тооцоонууд 2017 онд нефтийн үнийн дундаж нь торх нефтийг $50-51 доллар байна гэснээс үүдэгдэн хийгджээ.
Төв банк нь энэ онд Оросын эдийн засгийг 1-1,5%, 2018-2019 онуудад 1,5-2% гэсэн төвшинд өснө гэж дүгнэсэн байгаа. "Хэрэв бүтцийн ноцтой өөрчлөлт хийгдэхгүй бол өсөлтийн боломжийн хурд нь 1,5-2% байх юм. Нефтийн үнээс хамааран тэр боломжийн хурдыг бид үзүүлэх бөгөөд нефтийн үнэ хурдан өсвөл бидний эдийн засаг хурдан нэмэгдэнэ. Гэсэн хэдий ч бүтцийн өөрчлөлтгүйгээр бид эдийн засгийн өсөлтөө 1,5-2% гэсэн төвшинд тогтворжуулж чадна гэж бид үзэж байна” хэмээн ТБ-ны тэргүүн Эльвира Набиуллина мэдэгдсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР