25 компанийн 93,933 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

25 компанийн 93,933 хувьцаа арилжжээ

2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 93,933 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын их дэлгүүр"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.47%-иар өссөн бол "Нэхээсгүй эдлэл” компанийн ханш хамгийн өндөр буюу 7.22% хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаас 16,068,494,134 төгрөгөөр арилжаалагдсан бол хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2185 ширхэг үнэт цаас 213,892,400 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 832.36 нэгж болж 0.85%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,465,444,474,395 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж