Эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 45 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 1 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж