Эхнэртэйгээ муудаж, эмнэлгээс үсэрсэн эр 54 настай байжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Эхнэртэйгээ муудаж, эмнэлгээс үсэрсэн эр 54 настай байжээ

Цэргийн төв эмнэлгийн зургаан давхраас өчигдөр /2017.05.02/ 16.00 цагийн орчимд  54 настай эрэгтэй хүн үсэрч, амиа алдсан хэрэг гарсан билээ. Албан эх сурвалжийн мэдээлснээр талийгаач иргэн М нь эхнэртэйгээ маргалдсаны улмаас цээжиндээ хутганы шархтайгаар цэргийн эмнэлэгт түргэний тэргээр хүргэгдэн ирж,  хэвтэн эмчлүүлж байсан аж.  Тодруулбал, талийгаач нь өчигдөр /2017.05.02/ 14.00 цагийн орчимд түргэний машинаар цэргийн төв эмнэлэгт иржээ.  Гэхдээ цээж, зүрхэн тус газраа дөрвөн удаа өөрийгөө хутгалсан өгүүлэмжтэй ирсэн тухай албан эх сурвалж мэдээлээд, цаг алдалгүй Цэргийн төв эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч талийгчид анхан шатны тусламж үзүүлснийг онцлов.

Ингээд талийгаачийг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн Цэргийн төв эмнэлгийнхэн зургаан давхартаа байрлах Гэмтлийн тасагтаа хэвтүүлсэн байна. Гэтэл талийгаач хоёр цагийн дараа буюу 16.00 цагийн орчимд платныхаа цонхыг өөрөө онгойлгож, үсэрчээ. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж