Ван Мен шигшээ багаасаа хөөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.08.05-нд нийтлэгдсэн

Ван Мен шигшээ багаасаа хөөгдлөө

Хятадын өвлийн спортын холбооны удирдлагын зүгээс шорт трекийн нэрт тамирчин, олимпийн дөрвөн удаагийн аварга Ван Менг шигшээ багаас хөөж байгаа тухай мэдэгдлээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шигшээ багийн менежертэйгээ муудалцан нударга зөрүүлсэн бөгөөд үүнд нь Лью Сьянвэй гэгч тамирчин мөн оролцжээ. Одоогоор Менг ганцаараанг нь хөөсөн, менежер болон Сьянвэйд ямар шийтгэл оногдуулахаа шийдээгүй байгаа. Гэхдээ бэлтгэлд оролцох эрхийг нь хасаад байгаа юм.  Энэхүү зодоон шигшээ багийн тамирчид нэгдсэн бэлтгэлд гарсан байх үедээ 22.00 цагаас хойш гадагш гарахгүй байх дүрмийг зөрчсөнөөс үүдсэн гэнэ. Улмаар Ван Мен шилэнд гараа зүсч, шууд эмнэлэгт хүргэгдсэн байна. Хятадын зүүн эргийн Чиньдао хотод долдугаар сарын 27-ны өдөр энэ зодоон гарсан. Зургаадугаар сард мөн тус шигшээ багийн хэд хэдэн тамирчид хэрэгт холбогдож, цагдаагийн газарт саатуулагдаж байсан билээ. Ван Хятадын олимпийн томоохон төлөөлөл болсон тамирчин юм. Ванкуверийн олимпоос гурван алтан медаль хүртсэн тэрбээр 2006 онд Туринээс алт, мөнгө, хүрэл гэсэн гурван медальтай эх орондоо ирж байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж