МАН-ын Бага хурал түр завсарлалаа. Тус хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулж ирсэн. Улс төрийн хүрээнийхэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэрээ татаж магадгүй гэж таамаглаж байсан билээ. Гэвч тэрбээр нэрээ татаагүй байна. Ингээд МАН-ын Бага хурлаар нууц санал хураалт явуулжээ.
Санал хураалтын дараа Бага хурал түр завсарлаад байгаа бөгөөд гишүүдийн саналыг тоолж байна.
Т.ДАВААНЯМ