Хунтайж Уильям болон Кейт Миддлтоны бага охин, Их Британийн бяцхан гүнж Шарлотте өнөөдөр хоёр нас хүрч байна. Энэ өдрийг тохиолдуулан хос Кенсингтоны ордны албан ёсны цахим хуудаснаа бяцхан гүнжийн шинэ зургийг нийтэлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сар Норфолк дахь гэрийнхээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа Кембрижийн гүнгийн авхай охиныхоо зургийг авчээ.
Сонирхуулахад, өнгөрсөн зун Их Британийн хаан ширээг залгамжлагч бяцхан хунтайж Георгийн зургийг төрсөн өдрийг нь тохиолдуулан мөн адил нийтэлж байв. Хүүхдүүдийн ихэнх хөрөг зургийг гүнгийн авхай өөрөө авдаг ажээ.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ