“Монгол Улсын тогтвортой байдлын хэтийн төлөв болон түүнд хүрэх арга зам (Pathways) баримт бичиг боловсруулах арга зүйн сургалт”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комисс хамтран зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь тогтвортой хөгжилд хүрэх нэгдсэн баримт бичиг боловсруулах буюу ойрын ирээдүйд өрнүүлэхээр төлөвлөж буй Байгаль орчны төлөв байдлын тайлан , Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв, Тогтвортой хөгжилд хүрэх арга зам гэсэн салангид баримт бичгүүдийг нэгтгэх үндэсний хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэх зорилготой юм.
Сургалтанд БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар болон бусад холбогдох яамдын ахлах мэргэжилтнүүд хамрагдлаа. Тэд хоёр өдрийн турш Ази-Номхон далайн эдийн засаг-нийгмийн комиссын “Бүс нутгийн тогтвортой хөгжлийн зорилго-хэрэгжилтийн төлөв байдал” баримт бичиг боловсруулсан туршлага, арга зүйгээс суралцах юм. Сургалтын төгсгөлд Монгол Улсын тогтвортой байдлын хэтийн төлөв баримт бичгийн бүтэц, агуулгыг эцэслэн тохирохын хамт тогтвортой байдлын шинжилгээ, үнэлгээ хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бэлэн эсэхийг зураглах, үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтыг тооцох арга зүйн мэдлэг эзэмших юм.
Эх сурвалж: БОАЖЯ