МАН: УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох уу?

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

МАН: УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох уу?

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Уг хуралдаанаар Олон улсын валютын сангаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж буй юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг дагаж батлагдсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд “Гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын гадагшаа гаргаж зарсан баяжмалын мөнгийг Монголын банкаар дамжуулъя” гэсэн заалт орсон нь хөрөнгө оруулагчдад халгаатай заалт гэх асуудалд ороод буй. Учир нь Монголд их хэмжээний валютыг шилжүүлэх, эрсдэлийг нь даах хэмжээний банк бий болоогүй байхад дээрх заалт орсон нь учир дутагдалтай.

Дээр нь Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээнд заасан заалт зөрчигдөж байна гэх асуудал хөндөгдөж буй юм.

Хэрвээ энэ заалтыг өөрчлөхгүй бол Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болно. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж