Шинэ нисэх буудлын орчимд их цэвэрлэгээ хийв

Хуучирсан мэдээ: 2017.05.03-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх буудлын орчимд их цэвэрлэгээ хийв

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албанаас шинэ нисэх буудлын талбайн ойр орчимд их цэвэрлэгээ хийлээ.

Тус албанаас Төсөл хэрэгжүүлэгч нэгж болон туслан гүйцэтгэгч байгууллагуудыг хамруулан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын орчмын  талбайг  12 хэсэгт хуваан, нийт 186 хүнийг хамруулан их цэвэрлэгээ хийсэн байна. Уг цэвэрлэгээгээр нийт  86 шуудай хог  цэвэрлэж, 11 машин хог ачуулжээ.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж