Тусгай хамгаалалттай газар нутгийн логог шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2017.05.02-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газар нутгийн логог шинэчилнэ

Тусгай хамгаалалттай удирдлагын газраас Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан (MNS 5851:2008) Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)- ийн тэмдэг тэмдэглэгээ, дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж буй бүх ангиллын тусгай хамгаалалттай газрын өнгө төрхийн загварыг боловсруулах шаардлага тулгараад байгаа юм. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх, шууд болон шууд бус хэрэглэгчдийн ой тойнд үлдээх, ялгарах нэр, дүрэм, журам, загвар зэргийг  таниулах цогц нийлбэр  бүхий шинэ логог бүтээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж